8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулгад Зөрчлийн хууль үйлчлэх үү

2017-10-31 08:47:00


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төр иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна. Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байсан. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг монголын баялагийг сорж буй 30 гэр бүлийн нэг гэдгийг зарлалаа. Ерөнхийлөгчийн хийсэн энэхүү мэдэгдэлээс хэд хэдэн асуулт тодорхойгүй байна. Тодруулбал, 


1.    Ерөнхийлөгч 30 гэр бүл гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн бэ. Ямар үндэслэлээр үүнийг ярьж байна вэ?
2.    Ерөнхийлөгч монголын баялагийг сорж буй 30 гэр бүлийг яаж нотлох вэ?
3.    Энэхүү 30 гэр бүлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орсон гэдгийг ямар баримтаар нотлох вэ?
4.    Үүнийг олон нийтэд зарлахгүй байх ямар нэгэн шалтгаан байна уу?
5.    Монголын баялагийг 30-хан гэр бүл сорж байгаа бол 30 гэр бүлийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулах уу?


Ерөнхийлөгч хориг тавихдаа 30 гэр бүлийг дахин дурьдаж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг хэмээн хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан зүйлээ нотлох хэрэгтэй. Үнэхээр монголын баялагийг 30 гэр бүл хувааж иддэг бол хуулийн байгууллага шалгаж, зохих ёсны шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Энэ гэмт хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орсон бол хуулийн дагуу шалгагдах ёстой. Үүнийг зарлаж чадсан юм чинь нотлох хэрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч  нотлож чадахгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээж чадах уу.Таньд зөрчлийн хууль үйлчлэх үү.

Олон нийт ам дамжин яригддаг 30 гэр бүл болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  талаарх мэдээллийг жирийн нэг иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага нийтэлсэн бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж, хүний нэр төрд халдсан хэргээр торгууль төлөх буюу хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн зүйлээ нотлож чадахгүй бол бусдын нэр төрд халдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээнэ. 


Хэрэв та бусдыг гүтгэсэн бол:
111 дүгээр зүйл "Гүтгэх"
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Та хуулийн хариуцлага хүлээх үү. 


 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  хоригийг хэлэлцэх үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна" гэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ашигт малтмалын газраас лиценз олгодог жагсаалтыг үзвэл харж болно. Хэн хамгийн их лицензтэй вэ гэдэг нь харагдана. Үндсэн хуулийн 6.1-дэх хэсэгт заасан ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг лиценз гэх цаасаар авсан хүмүүс байгаа юм. Энэ мэдээлэл бүгд ил тод байдаг” гэсэн хариу тайлбар өгсөн.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмал, газрын тосны газар хандан лавлагаа гаргуулжээ.  Уг албан бичигт Ч.Хүрэлбаатар болон түүний төрсөн ах Ч.Ганболд, Ч.Гансүх, Ч.Гантулга нарын нэр дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй болохыг нотолсон байна.

Өөрийг нь “30 гэр бүл”-ийн гишүүн хэмээснийг тэрбээр гүтгэлэг хэмээн үзэж, шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсанаа өчигдөр орой твийтер хуудсаараа дамжуулан илэрхийлээд, АМГХГ-аас гаргасан албан бичгийг нийтэлсэн байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болсоноосоо хойш монголын баялагийг хувааж идсэн 30 гэр бүлийн талаар хоёр удаа  ярилцлага өглөө. Гэхдээ үүнийг нотлох цагдаагийн байгууллагад шалгуулах нэг ч ажил хийсэнгүй. Эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгад тухайн 30 гэр бүлийн нэрийг нэрлэж болохгүй шалтгаан байна уу. Эсвэл Ерөнхийлөгч үндэслэлгүй мэдээлэл цацаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн үү. Ерөнхийлөгчид Зөрчлийн тухай хууль үйлчлэх үү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
H
Ер нь бол 30 байтугай хулгайч гэр бүл байгаа. Хүмүүс мэднэ дээ. Зууны манлай луйварчингаасаа эхлээд л. Авгай хүүхэд нь залгамжилд УИХд суугаад л. С.Баяр, Сү гээд л явж өгнө.
2017/10/31 222.82.81.132
Асуулт
Баттулга, Ард Батсүх, Лим овогт нарын нэр дээр байсан болон байдаг лицензийн тоог нийтлэх боломж байна уу
2017/10/31 75.82.92.137
ард
Ерөхийлөгч өө, Ч. Хүрэлбаатр гэгч ханаж цаддагүй төрөөс төрсөн тэрбумтыг хамгаалж өөрийг чинь гутаан доромжилж байгаа энэ хөлсний бичээчид төрийн төмөр нүүрийг харуулаач ээ
2017/10/31 103.229.122.239
иргэн
зараад идчихсэн юм чинь юуных нь бүртгэл байх вэ дээ
2017/10/31 103.26.195.19
ХОВЧ
Сонгуулийн Сурталчилгаа эхэлсэн өдрөөс л хов ярьж эхэлсэн, би гарвал ингэнэ тэгнэ г.м хэдэн жил хов хөөх вэ? УЛСЫН ТӨЛӨӨ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ юу хийх ёстой вэ?? Хэн бэ ? гэдгийг иргэд таньж ядаж байна
2017/10/31 180.149.98.82
зочин
ерөнхийлөгч өөрийн гэсэн толгойгүй юм уу, З. Энх болд гэж нэг нөхөр л өөрийнхөө санааг явуулаад байх юм
2017/10/31 202.179.31.113
зочин
ерөнхийлөгч өөрийнхөө төмөр замын хэрэг бас 17 чингэлэг спиртийн хэргийг шалгуулаач
2017/10/31 202.179.31.113
зочин
30-н гэр бүл гээд байгаа хүмүүсээ яаралтай зарлах хэрэгтэй Нямдорж сайд шалгаад гаргаад ирэх байхаа хүлээж л байя
2017/10/31 202.179.26.144
ЗОЧИН
зөв дураараа дургиж, хор найруулж, хутган үймүүлж байдаг баттулгыг огцруулах хэрэгтэй ман-д бүрэн эрх нь байгаа
2017/10/31 103.229.122.188
зочин
Сүртэй хов хөөцөолөх бишээ.Хэн нэгнийгалбан тушаалын нэр барьж гүтгэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.Бусдын үгээр үг хийж бодлогогүй юм хийдэг Баттулгыг шийтгэж ажллаас нь огрцуулах хэрэгтэй.
2017/10/31 66.181.186.14
Ьв
Хүрлээ байсан нэрийг хасуулаад арилгасан биз. Одоо бол бхгүй бж болно. Зарсан юм чинь
2017/10/31 66.181.176.157
Эн
Яасан сүртэй хов хөөцөлддөг юм бэ. Баримт байсан болоод бичнэ биздээ. Байхгүй бол юу гэж төрийн албан бичиг дээр тэгж бичдэг юм
2017/10/31 66.181.176.157
  • Recent
  • Most Read
  • Most Comment