8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Арго мэдээлэл хийнэ

2017-10-31 08:54:13

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: 
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө. Мөн хурааж авсан түргэн муудах хоол хүнс, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.
 
11:00 цагт: Дэлхийн хуримтлалын өдөр /10.31/-ийн нэгдсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болно.

11:00 цагт: Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар Live conference center төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.

11:00 цагт: Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж "Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах технологи, туршилт судалгааны үр дүн" лекц уншиж мэдээлэл хийнэ. Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв(МБИОЗ)-ийн байранд

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим хадлагаас ард иргэдийг хамгаалах монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Z24” компани гурван жилийн ойн баяраа тохиолдуулан ирэх сарын 10-нд Монголоос Солонгос улсруу хамгийн хямд үнээр буюу 100 доллараар нислэг хийж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт: Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ
 
14:00 цагт: UB palace-ийн концертийн их танхимд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхэд, залууст "Эрүүл өсвөр үе" сэдэвт уулзалт болно.

17:00 цагт: Үндэсний Номын Санд болох "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын нээлт, танилцуулганд хэвлэл мэдээллийн төлөөлөл, сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

17:00 цагт:  Залуу сэтгүүлчдэд зориулсан “YOUTH NEWSROOM” хөтөлбөрийн төгсөлт болно. Тус хөтөлбөрт 35-аас доош насны 20 гаруй залуу сэтгүүлчид оролцжээ. Хэвлэлийн хүрээлэнд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment