8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

2017-10-31 10:09:00

 

 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ гэдгийг дуулгалаа. Тус сангаас манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жоэф Готтлиф болон суурин төлөөлөгч  Нэйл Сакер нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш зогсонги байдалд ороод байсан уг хөтөлбөр хэвийн үргэлжилж хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгохоор болов. Тэд Монгол улсын засгийн газрын бонд хэн ч төсөөлөөгүй үр дүн үзүүлж 800 сая доллар босгосоныг тодотгосон байна. 

Энэ хүрээнд У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгаж бонд гаргахаас зайлсхийх болно гэдгийг дуулгалаа.  Мөн шинэ Ерөнхий сайд томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон гэж онцолжээ. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bold
khukiin zasag amraltgui ajillaj bna... chinii minii gehgui mongoloo bodood buh said nar n hodolwol sain l bna
2017/10/31 122.201.20.157
Зочин
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
2017/10/31 85.203.7.35
Зочин
Шинэ засгийн газрын ажил хурдацтай байгаа шигээ ахицтай байгаасайдаа
2017/10/31 85.203.17.254
Urgaxnaran
Xvrelsvx said ard tvmend amlasan Mongol ulsiig sergeenee gej. Bid xarin demjij xeregtei baixdaa.
2017/10/31 85.203.18.254