8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн байгууллагад дарга нарын томилгоо хийгджээ

2017-10-31 10:23:03

Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн Засгийн газар цагдаагийн байгууллагад өчигдөр (2017.10.30) удирдах албан тушаалын ээлжит томилгоо хийжээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг томилсон бол ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, тус газрын дэд даргаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдаваа,  Санхүү аж ахуйн газрын даргаар  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Улсын мөрдөн байцаах газрын даргаар ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатар, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр нарыг тус тус томилжээ. 

Өмнө нь шинэ Засгийн газар бүрдсэнийхээ дараа  ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон юм. 

 

 

 

 

 

и

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment