8o
Улаанбаатар хот
mobile menu

Хичээлээ тараад явж байсан 10 настай охидыг дээрэмдэхийг завджээ

2017-10-31 10:50:00

Бага насны охидыг дээрэмдэхийг завдсан  этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн нутаг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна талбайд өчигдөр гарчээ. Хичээлээ тараад явж байсан 10 настай охин И-г найз Т-гийнх нь хамт үл таних этгээд дагаж "мөнгө өг" хэмээн айлган сүрдүүлсэн байна. 

Гэмт этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б гэгч болохыг цагдаагийн албан хаагчид тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр зарим иргэд энэ хэргийн талаар ямар ч ойлголтгүй байж цахим сүлжээд эцэг эхчүүдээ анхаар хүүхэд хулгайлахыг завдлаа гэсэн ташаа мэдээлэл тарааж байгааг анхааруулав. Хэргийг  Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст  шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment