Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг өчигдөр албан тушаалаас нь чөлөөлжээ. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж 100 хувийн саналаар Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн байна. Хуралдаанд оролцсон Ардчилсан намын бүлгийн нэр бүхийн 16 төлөөлөгч түүнийг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьсан билээ.
Энэ асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчид хоёр удаа хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байв. Мөн ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг Засаг даргаар томилохоор шийд гаргаж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.