8o
Улаанбаатар хот
mobile menu

ДНЭМБН-ын удирдах зөвлөлд анх удаа Монгол хүн сонгогдлоо

2017-10-31 13:11:00

Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг  (ДНЭМБН)-ийн Удирдах зөвлөлд Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо.  Италийн Ром хотноо энэ сарын 23-27-нд тус нийгэмлэгийн чуулга уулзалт амжилттай болж, удирдах зөвлөлд гурван хүнийг томилсон байна. Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогджээ. 

 Тус нийгэмлэгт 90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй байдаг аж. Гишүүн орнуудын дунд  дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар ийнхүү анх удаа Монгол хүн сонгогдож байгаа аж. 

Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ залуугийн ярьж байгааг телевизээр сонсож байсан. мэдлэгтэй, сэтгэлтэй зөв хүн шиг санагдсан
2017/10/31 202.5.194.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment