8o
Улаанбаатар хот
mobile menu

Жорлонд унасан нярайн биеийн байдал сайн байна

2017-10-31 15:35:41

Өчигдөр (2017.10.30) Баянхонгор аймагт  нэгэн эмэгтэй яаралтай эмнэлгийн тусламж авч амжилгүй нийтийн бие засах газарт төржээ. Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааныхан жорлонд унасан нярайг гарган авч амь насыг нь аварчээ. Албан хаагчид эх, нярай хоёрыг яаралтай түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Санамсаргүйгээр бие засах газарт төрсөн тохиолдол нийслэл, орон нутагт цөөнгүй гардаг. Өнгөрсөн гуравдугаар мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж  жорлонд унасан нярайг цаг алдалгүй гаргаж амь насыг нь аварсан байдаг.  Тухайн үед эх нь яаралтай эмнэлгийн тусламж дуудаж амжилгүй жорлонд төрсөн байдаг. 

.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment