8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас эхлэн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

2017-10-31 17:14:30

Гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөхөөр болсон билээ.Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 21.00 - 06.00 цагийн хооронд 100 хувь хөнгөлөх юм.  Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.

Мөн өвлийн улиралд 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment