8o
Улаанбаатар хот
mobile menu

30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив

2017-10-31 17:44:07

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана.Дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ. Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив. Манай залуучууд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment