8o
Улаанбаатар хот
mobile menu

Туршилтанд орсон УИХ, тааварт оролцох ард түмэн

2017-11-01 08:55:58

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсанаас үүдэж нэлээдгүй маргаан дэгдээд байгаа. Ерөнхийлөгч Сангийн сайдыг уул уурхайн лиценз эзэмшдэг, монголын баялагийг хувааж идсэн 30 гэр бүлийн нэг хэмээн зарласан. Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн энэ хоригийн ард Тамгын газрын дарга З.Энхболд нь байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдээд буй. Тэрбээр З.Энхболд өс санаж, ийм үйлдэл хийсэн хэмээн үзэж байгаа юм. Мөн тэрбээр уул уурхайн лиценз эзэмшдэггүй гэдгээ хэвлэлээр дамжуулан удаа дараа мэдэгдэж, нотлох баримтыг ч мөн дэлгэн тавьсан. 


Харин ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудсандаа "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ" хэмээн гэрээний хуулбарыг байршуулсан. Мөн энэ тухайгаа "Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ.МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ" хэмээн бичсэн. 
Монголын баялагийг хувааж идэж буй 30 гэр бүл байгаа гэсэн ам дамжсан яриа өнгөрсөн сонгуулиас хойш маш их яригдаж байгаа. Гэтэл үүнийг нотолсон, баталсан хэн ч алга байна. Үүнийг хамгийн их ярьж байгаа ЕТГ-ын даргаЗ.Энхболд энэ талаар “30 гэр бүл гэдэг нэр томъёо сонгуулийн үеэр их яригдсан, хэн хэн байгаа вэ гэдгийг олон нийт өөрсдөө олцгооно биз” гэсэн таавар таалгаж эхэллээ. Мөн үүгээр ч зогсохгүй “УИХ 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзэж байна. Ерөнхийлөгч уул уурхайн бизнестэй хүмүүсийг Засгийн газраас хол бай гэсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн байр суурь. Парламент үүнтэй санал нэгдэх үү, үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм” хэмээн УИХ-ын гишүүдийг  туршилтанд оруулжээ. Тэгэхээр ард түмэн З.Энхболдын зарласан тааврын уралдаанд оролцохоор боллоо. Энэ бол дорожмлол. 

Тусгаар тогтносон Монгол Улсын томоохон албан тушаалтан ард түмэнээ тааварт оролцуулж, УИХ-ын гишүүдээ туршаад сууж болох уу.Бүр сүүлдээ төрийн ажлаар хүртэл тоглодог боллоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  өнгөрсөн сард  “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг аль ч үеийн парламентынхан битгий мартаарай” хэмээн хэлж байсан. Гэтэл З.Энхболд мэтийн улс төрчид ард түмнийхээ өмнө гарч ирээд хариуцлагатай мэдэгдэл хийх байтал, таавар таалгаад сууж байна. Үнэхээр Монголын баялагийг 30 гэр идэж уусан юм бол хүмүүсийг нэрийг нэрлээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Үүний хариултыг ард түмэн хүлээж байхад зөрүүлээд таавар таалгаж байна. Ядарсан ард иргэд улс орны баялагийг цөлмөж байгаа олигархуудыг яаж мэдэх вэ. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн хооронд яригддаг мафийн сүлжээ. Гэтэл үүнийг ард түмнээсээ асууж таавар таалгана гэдэг бол шууд утгаараа доромжлол. Ерөнхийлөгч 30 гэр бүлийг шууд нэрлээд хориг тавьсан бол харин ч ард түмэн үүнийг хоёр гараа өргөөд дэмжих байлаа. Гэтэл учир битүүлэг юм ярьчихаад хэвлэлд ярилцлага өгөхдөө УИХ-ыг туршиж, ард түмэнд таавар таалгаж байна. Өвлийн утаа униар, өвлийн бэлтгэлийн хажуугаар ард түмэн З.Энхболдын зарласан тааврын уралдаанд оролцохоор боллоо. Хариултыг ард түмэн мэдэх үү, улс төр дамжсан бүлэглэл мэдэх үү. Та тааварт тавтай оролцоно уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Үнэн үг хэлсэний төлөө юунд нь өширхөнө вэ.Тухайн үед ТӨХны даргаар Энхболд байгаагүй бол Эрдэнэт чинь Отгонбилэг Багабаньд_Балдорж гэдэг хүмүүсийнх болчихсон ббайх байлаа
2017/11/01 103.26.194.137
Зочин
Ерөнхийлдөгч өөрөө тулгатай хүн шиг харагддаг, харин энэ тамгын дарга ч дээ харваас тулга түшиг биш хутгагч шиг л харагдах юм, мэдэхгүй юм даа энэ төр нэг л өишээ
2017/11/01 95.5.94.106
Г.БАТХҮҮ
ТҮҮНИЙ ХАМААТНГУУД
2017/11/01 150.129.143.155
өвгөн
нэг ийм хүнээр ерөнхийлөгч өөрийгөө тойруулаа л, нөгөө нь галзуу мэт аашлаад л, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо юм даг уу, доор гадны хэлээр бичсэн улс лав үүнийг гар хөлөө болгох гээд байна
2017/11/01 49.0.213.76
өвгөн
нэг ийм хүнээр ерөнхийлөгч өөрийгөө тойруулаа л, нөгөө нь галзуу мэт аашлаад л, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо юм даг уу, доор гадны хэлээр бичсэн улс лав үүнийг гар хөлөө болгох гээд байна
2017/11/01 49.0.213.76
Новш
Ерөнхийлөгч Баттулгыг туухай харагдуулж байгаа хүн нь энэ Энхболд байна. Шударга ниймгмийнг тогтоо гэж, Баттулыг бид сонгосон. Баттулга болон түүний баг ажилла хий, 30 гэр бүлийг өөрсдөө олж зарла
2017/11/01 103.26.193.106
zochin
Hurelbaatar bol 30 ger buliin teleelel mun bolohoor , mgl dampuuralahaar 55 terbum tug tsatsaj bna, Ene bol mash buruu shiidever,negee 30 ger bul ni taraa l gesen biah l daa. novsh yum aa kurelbaatar
2017/11/01 103.229.121.109
ОНЬСОГО ТААЛГАГЧ
БИ ТААЖ ТОГЛОМООРГҮЙ БАЙНА. МОНГОЛЫГ ШУЛЖ БАЙГАА 30 ГЭР БҮЛЭЭ НЭРЛЭ.ТЭР УРД НЬ МОНГОЛЧУУДЫГ АЛЖ УСТГАХЫГ УРИАЛААД БАЙСАН ХУЖАА АМЕРИКЧУУДАА БАС НЭРЛЭ.
2017/11/01 202.179.26.230
munkh
үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж, Зи-руу яасан их боргож байхын?
2017/11/01 202.21.106.129
irgen
hehe. ard tumnee ih daafaalj baih shivdee beltreg guyai.
2017/11/01 76.26.150.152
би
Зи угаасаа хүний дургүй хүргэсэн новш.Их хурал даргалж байхдаа ард түмнээ үргэлж басамжилсан зэвүүн царай гаргадаг байсан.Ард түмэн Зи чамаас илүү ухаантай шүү.Зайлаач
2017/11/01 103.242.47.74
Zochin
Ard tumend hardah erkh ni baigaa bolihoor 30 ger buld n. Battulga Z. Enkhbold S. Erdene geed ehni guravd baigaa
2017/11/01 66.181.179.147
Zochin
Turshiltin horig gej baidag yam uu. Horigig ni huleej avaad baival boldog yam baina ged tsaashaa erunkhi said Ulsin ih hurlin dargig songoson togtool shiidvert horig eelj daraalan taviad yavah yam bai
2017/11/01 66.181.179.147
иргэн
Бид дээрээ 3 өндөрлөгтэй гэдэг байсан одоо 4 өндөрлөгтэй болсон юм уу, хаашаа юм? жирийн иргэд төр засгийнхаа хөл толгойг ч мэдэхээ болилоо, энэ ер нь юу л болоод байна даа? толгой эргэж гүйцлээ
2017/11/01 202.72.245.122
Уншигч
АН-с 30 МАН-с 30 хүн байгаа байх. Ээлжилж гараад цөлмөөд байсан гээ биз дээ.
2017/11/01 202.21.106.118
Nam bus irgen
Hutsalgui heleech. Bi yaj medeh yum. Ih yumaaraa giiguulj dee lalaruud chini.
2017/11/01 122.201.22.99
irgen
AN-in teneg novshuud. 30 gej ard tumne talaltsuulaad. tiim shudrag bus yum baigaa yum bol bugdiin shorondoo hiij baihgui yaasan be!? Yurunhilugchiin umnuus ih yum hutsah hun olon baina!
2017/11/01 122.201.22.48
зочин
Энэ бэлтрэг өөрийгөө бараг л ерөнхийлөгч гээд ойлгочихсон суугаа.Даанч төр эргүүлж чадахгүй.Баттулга үүнээсээ эртхэн салаачээ
2017/11/01 66.181.186.14
зочин
Хүнийг элдвээр гүтгэчихээд одоо болохоор тэр 30 хүнийг өөрсдөө олцгоо гээд солиорч суудаг энэ гөлөөнийг төрөөс зайлуулаачээ.Баттулга минь энэ нөхөр чамд хэзээч нөхөр болохгүй шүү.Эртхэн зайлуул.
2017/11/01 66.181.186.14
Зочин
Хөгийн новш нэрлээд зарлачиж чадахгүй юм бол 30 гэр бүл гэж улихын хэрэг алга. Чи ч ерөнхий лөгч ч тэдний нэг юм бишүү
2017/11/01 59.153.113.120