8o
Улаанбаатар хот
mobile menu

Халловины баярыг тэмдэглэхэд учир бий

2017-11-01 09:21:00

Монголчууд бид жилд хэдэн баяр тэмдэглэдэг нь маш сонин юм. Энэ жил гэхэд л бид бүх нийтээр  есөн баярыг тэмдэглэн амарцгааж, 15 өдрүүдийг Монгол Улсын хэмжээнд албан ёсоор тэмдэглэн өнгөрөөх юм. Хуульд шууд тогтоосон зохицуулалтаар бол 15 өдөр бүх нийтээр амрах боловч хэрэг дээрээ энэ тоо хавьгүй олон болох нь ойлгомжтой. Гэтэл Аливаа баяр ёслолыг “Цагаан сар”, “Үндэсний их баяр наадам”, “Мартын 8”, “ Цэргийн баяр” төдийхнөөр төсөөлж тэмдэглэн ирсэн бид нар сүүлийн жилүүдэд  гадна дотны баяр гэлтгүй толгой өөд татах завгүй, утга учрыг нь мэдэх мэдэхгүй нь хамаагүй  “ёс” мэт тэмдэглэх болоод хэдэн жил өнгөрчээ. Хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж байгаа нь “Валентин”, “Халлоуин” юм.

Өчигдөр гэхэд “Хэллоуины баяр”-ын тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ баярыг Ирланд, Шотланчууд эрт үеэс жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхий дээрх бүх сүнснүүд цуглардаг гэж үздэг байснаас үүдэн нар жаргах үед идээ будаа өргөдөг байжээ. Нэг үгээр хэлбэл, тэднийг хооллох шашны зан үйл болсон энэ баяр эдүгээ “сүнсний баяр” гэж нэрлэгдсэн түүхтэй.  Аравдугаар сарын сүүлч үед хүүхэд, залуусын дунд Хэллоуин буюу сүнсний баярын уур амьсгал орж эхлэн, найман настай цэцэрлэгийн балчираас Их дээд сургуулийнхан алуурчин, буг чөтгөр, зомби зэрэг дүрд хувиран баярлаж байгаа нь харагддаг. Хэдийгээр гадны соёлтой хүүхэд, залуус танилцаж байгааг үгүйсгэх аргагүй ч  цахим орчинд эцэг эхчүүд бухимдлаа илэрхийлж байна. Тэдбага насны хүүхдийн хүчирхийлэлийн асуудал нийгмийн асуудал болж байхад үр хүүхдэдээ хутга бариулан “хэллоуин” гэх баярт оруулж байгаад дургүйцэж байгаа. Өөр нэгэн жишээ дурдахад нүүрээ будсан хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр гуйж байгаад иргэд бухимдлаа илэрхийлжээ. Учир нь эцэг эхчүүдэд хүүхдэдээ монгол ёсыг нь таниулж, гадны баяр тэмдэглэх утга учрыг зааж сургах хэрэгтэй гэжээ.

Сүүлийн үед энэ мэт баярууд уламч олшироод байх шиг. Хэд хоног өнгөрөөд л хэн нэгний, аль эрт үед санаачилсан баяр, тэмдэглэлт өдрүүд тохиолдох бүрт ёс болгон тэмдэглэснээрээ бид улс орнуудын дунд аз жаргалын индексээр хамгийн өндөр баймаар. Гэтэл баяраас болж уурлаж, уцаарласан, бухимдсан зовсон хүмүүс хаа сайгүй байгаа нь утгыг нь алдуулан зөв тэмдэглэхгүй байгаатай холбоотой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энгүүн
Мантухай
2019/11/02 192.82.73.160
Уранбилэг
Гоёл байна ш дээ. Чихэр жимс авчирч өгч
2019/11/02 192.82.73.160
Зочин
Зөв шүү ядаж л үр дүн муутай хувцас нь олдохгүй гээд л бас л мөнгө гардаг баяр шүү дээ хэрэггүй манай ёсонд нийцэхгүй
2017/11/01 118.70.170.139
7777777
Энэ " баяр" гээд байгаа муу ёрийн юмыг бүр мөсөн хорих хэрэгтэй шүү ... бүү үзэгд 77 уулын цаана далд орог...
2017/11/01 202.55.191.205