Монголын хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцааны анхдагч зах зээлийн нээлт өнөөдөр боллоо. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Айтүүлс" ХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байгаа юм.Айтүүлс ХХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид ITLS кодоор бүртгэгдсэн ба нэгж хувьцааг 100 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. MSE:ITLS-г худалдан авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай ба МХБ-ийн гишүүн 58 үнэт цаасны компаниар зуучлуулан авах боломжтой аж.
LIVE: Мэдээлэл технологийн чиглэлээр гарч буй анхны хувьцааны анхдагч зах зээлийн нээлт өнөөдөр боллоо
2017-11-01 10:08:00