Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ. Ёслолын ажиллагаа 11:40 цагт Төрийн ордонд болно.
Д.Сумъяа нь Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ны алтан медиальт тамирчин юм. Тэрбээр Хэдхэн хоногийн өмнө болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын болж чадсан билээ.