8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч, ганц гишүүнтэй ноцолдон өөрийгөө доош нь хийж яахнав дээ

2017-11-01 10:19:00

Тэгж харагдаж байгаа биздээ. Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатартай ноцолдож өдөр хоногийг өнгөрөөх ямар хэрэг байгаа юм бэ. Үүний оронд хийх ажил Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад маш их байна. Тэр Ч.Хүрэлбаатар нь яацан амьтан юм. "Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүл"-тэй холбоотой гэх. Тэнэг л биш бол тэр нөхөр чинь өөрийнхөө, бас ах дүүгийнхээ нэр дээр компани байгуулах уу. Яаж ч бодсон улс төрд орон зайгаа эзэлчихсэн энэ хүн өөрийн биеэр хууль зөрчсөн үйлдэл хийх үү. Санаанд нэг л буухгүй байна. 

Ч.Хүрэлбаатарыг сайдаас нь эргүүлэн татах ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд сүрхий идэвхтэй байна. Хүрлээг борвиноос нь зуучихжээ. Барагтай бол тавихгүй л дээ. Өнгөрсөн Их хурлын сонгуулийн үеэр Увс аймагт З.Энхболд АН-ын даргын хувиар очиход увсчууд түүнийг чулуу модоор нүдэх шахан хөөсөн гэдэг. Учир нь тэрбээр чуулганы танхимд Увсаас сонгогдсон гишүүдийн нутгийн аялга, зарим үг хэллэгийг элдэвлэснээс үүдэлтэй. Увсынхны үйлдлийг үүнийх нь хариу гэж ярьдаг юм билээ. З.Энхболдын хувьд "Ч.Хүрэлбаатарын явуулга" гэж үздэг гэсэн.Том улс төрд яваа хүн тоолгүй өнгөрөөх үйл явдлуудын нэг л дээ. Гэвч мартдаггүй юм шиг байна. Мартахгүй байгаагийн илрэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан тушаал, эрх мэдлийн буулганд Ч.Хүрэлбаатарыг сайдаас мултлах эрх ашиг хавчуулагдчихсан, өнөөдөр шуугиан болоод явж байна.

 Үүний үр дүнд харин Зи-Женког муухай харагдуулж эхэллээ дээ. Их улс төрд яваа хүмүүс ийм гоомой зүйл хийж болохгүй л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн, нэг хүнтэй ноцолдох нь цаад хүнийхээ улс төрийн нэр хүндийг өсгөж байгаа хэрэг. Одоо Ч.Хүрэлбаатарын нэр төр огцом өснө. Дагаад намынх нь нэр хүнд өснө. Улс төрд заавал нэг өрсөлдөгчтэй байх, тэр нь том албан тушаалтан юм уу, нийгэмд нэр нөлөө бүхий нэгэн байх. Түүнийгээ өдөж сөдөж гэмээнэ дагаж нэр хүнд нь өсөж байдаг практик бий. Тэр нь Ч.Хүрэлбаатарт ирж,  өөрийнхөө улс төрийн нэр хүндийг өсгөж байх шиг байна. Түүнийг зүгээр байж байхад нь Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө өдөж  мандуулав. Одоо Ч.Хүрэлбаатар шиг ард түмний хүндэтгэлийг хүлээх улс төрч ойрын хугацаанд гарахгүй. Зи, Женко хоёр шиг адгийн харагдах улс төрчид байхгүй болно. Улс төр өөрөө ийм л юм.

 Монгол Улсын хамгийн өндөр дээд албан тушаал бол Ерөнхийлөгч. Энэ улсын эрх мэдлийн дээд цэгт байгаа хувь нэг хүний инстутиц. Ийм том эрэмбэтэй хүн улс орны хэмжээний асуудлаар нийгэмд шуугиан тарьж, түүнийгээ шийдэхийн төлөө олны анхаарлын төвд орвол гоё. Тэрнээс энэ институци маань нэг улс төрчтэй зууралдсаар байвал төрийн өндөр сэнтийг доош нь хийсээр байх болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
үнэн штээ элбэгээг хурцтайн шоронд хийж шударга есийг тогтоох байсандаг
2017/11/13 122.201.31.151
ХУРЦ ЭЛБЭГЭЭГ ШОРОНД ХИЙ
ганц гишүүнтэй ноцолдож байхаар элбэгдорж хурц баярыг дарж шоронд хийж монгол ялах байсийм баттулгаа шударга ажил чадахгүй бол ажилаа өг зг тараах хэрэгтэй ийм бузар төр элбэгдорж луйварчингаас болж
2017/11/13 122.201.31.151
ОРОС ШОУ
Женко нээг их цээжээ түхийлгээд гараа нугалчихсан алцайж зогсдогоо болих ёстой.Албан ёсны үйл ажиллагаан дээр элдэв пооз авч зогсохыг хориглодог.
2017/11/04 202.179.26.223
Irgen
Er ni yahaaraa Uvsiinhan ulsiin san barih yostoi um Erunhiilugchiih zuvuuuuuuuuuuuu
2017/11/03 66.181.190.193
Irgen
Hudlaa tsarailchaad gemgui bish songuulid dan luivar hiij hunii amiar zolio hiij garna turiin alband Uvsiin yamar ch chadvargui hugiin garuudiig chiheed l suuj bdag bz dee
2017/11/03 66.181.190.193
иргэн
Ерөнхийлөгч одоо ардчилсан намын хүн биш гэдгээ ойлгохгүй л байна уудаа. Яахаараа өөрийнхээ дэргэд Энхболд мэтийг суулгадаг байнаа. Ажил нь явахгүй замруугаа хазайж байнадаа.
2017/11/02 27.123.214.102
A
Ene bulchintai shiruun hartstai nuhur uls orniig avch yvgad nemer boloh tarhinii byd unheer dutaj bgaa ni haragdaj bnaa.PR.naimaa 2 sain hiihiimdaa.
2017/11/02 112.72.12.76
иргэн
Бөх хүн чинь нэг хүнтэй барилддаг шүү, доор бичээд байгаа гадаадын хүмүүс юу зөвлөөд байгаа юм бол ерөнхийлөгчид, сайн зүйл байгаасай ...
2017/11/01 49.0.213.76
Цнд
Хөгөө хөлдөө чирээд л хөгийн амьтад толгой дээр минь тонгочих юм даа
2017/11/01 66.181.160.25
bi
neeree tiim shuu
2017/11/01 119.40.103.3
zochin
зарчмаа урдаа барьсан учраас нэг гэхгүй хоригоо тавьсан биз. нөгөөх нь ч ашигт малтмалыг сангийн яамандаа авна гээ биз дээ
2017/11/01 203.91.119.102
Irgen
Tanid yg ni mash ih itgej bga shu gehdee ta z. Enhboldiig uuruusuu hol blgaval zugeer shu ih muuhai hotchin hun shig bna le aygui l bol tsniig bas horloj medne shu harsh tsarainii muu
2017/11/01 103.26.195.125
хэрүүлээ болиочээ
иргэн
2017/11/01 202.179.24.199
УВСЫН ДАЙСАН
Монголын Тагнуулын дарга Хурц Монгол Төрөөс Увсын гаралтай бүгдийг бүлэг болгоод буруутгаагүй гэж үү? Орос Женко дээр нь Увсын гэж Хүрэлбаатарт хориг тавин дэмжээгүй юм уу?
2017/11/01 202.179.26.230
зочин
Ажлаа авангуутаа цалин гуйсан 40 мян. багшийг давуулаад 200 мян. хүнд тэтгэмж олгоно гээд , ажлаа хийх чадваргүйгээ харуулаад бна
2017/11/01 103.57.92.124
zochin
Khurelbaatar uneheer 30 ger buliin teleelel. Ene hun ulsiin money taraaj uls ekh orniig buur dampuuralah bodlogo baij bna.mongol ediin zasgiin aluuchin
2017/11/01 103.229.121.109
үнэн
Юун улс орны эв нэгдэл байтугай, Зөвхөн өөрийгөө хардлага, хийсэн хэргээсээ хамгаалах гэж сонгосон хамсаатан, намаа хүртэл татан оруулах гэж улайрсаар... ЭНЭ ХҮН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ??
2017/11/01 180.149.98.82
P
Hurelbaatar ner gar setgel tsewer bsan bol ingehguishdee.Ta nar soliorhoo bolitsgoo.Tegeed Sangiin said chini uuriinhuu bohir biznesiig uudn tatah geed ulsiin hurunguur garaa ugaana shuu dee.
2017/11/01 103.57.94.202
bi
Ерөнхийлөгч үнэхээр өчүүхэн гэдгээ харууллаа.өөрөө ч гэсэн өчнөөн хувийн компанитай байж.Ажлаа аваад зөв ажиллавал болоо юм бишүү.Зи гэж хор найруулагч зайлаачээ
2017/11/01 103.242.47.74
zochin
Tegeed asuudaltai nuhurtei evlereed yavah yum uu. joohon bish San-gin said. joohon yum yuch baihgui
2017/11/01 103.229.121.109