УИХ дахь МАН-ын бүлэг өнөө өглөө 10:00 цагт хуралдана гэсэн тов гарсан. Бүлгийн хурлаар 2018 оны төсвийн хууль, мөн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэж магадгүй. Өчигдөр тус бүлэг хуралдах байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшлуулсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өчигдөр хуралдсаны дараа дээрх шийдвэрт хүрсэн билээ.