8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхэлж 100 хувь хөнгөлнө

2017-11-01 11:25:04

Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс  эхлэн 50-100 хувь хөнгөлж байна. Үүнтэй холбогдуулан УБЦТС-аас тодруулхад ​холбогдох албаны хүний мэдээлснээр " Энэхүү хөнгөлөлтөнд тоолууртай бүх айл хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580  өрх байгаа. Үүнээс   128 509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрах юм байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө" гэлээ. 

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт нь оройн 21:00-06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд  өвлийн улиралд 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх юм байна. Мөн хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл