Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Чээж" гэх үгийг “цээж” гэж бичих шийдвэрийг албан ёсоор гаргаагүй гэв. Одоогоор эргэлзээтэй үгийг журамласан 700 үгний жагсаалтанд өөрчлөлт ороогүй байгаа аж. Харин онгол үсгийн дүрэм батлах тухай хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зөв бичих дүрэмд суурилсан журамласан толь зохиох Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд ирэх оноос өмнө худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү толь бичигт эргэлзээтэй үгсийг нэг мөр тодорхой болгох юм байна.
Монгол хэлний зөв бичгийн дүрмийн шинэ толь бичигт эргэлзээтэй үгсийг тодорхой болгоно
2017-11-01 11:40:51