8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёлын Элч дуучин Э.Амартүвшин "Тоска" дуурьд тоглоно

2017-11-01 11:58:19

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 5-нд амилах  Ж.Пуччини 'Тоска' дуурийн гол дүр болох Флориа Тоскад БНБУ-ын София үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Кавардоссид ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Скарпьяд Соёлын Элч дуучин Э.Амартүвшин нар хүрэлцэн ирж, дуулахаар болжээ.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт уг дуурь нь анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1982 оны нэгдүгээр сарын 9-нд тавигдаж байжээ. “Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдаллена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно” сууснаар дуурийн эхний бүлэг эхэлдэг.

Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшиний хувьд өнгөрөгч сарын 29-нд Италийн Падова хотын Ж.Вердийн театрт 'Трубадур' дуурийн Граф Лунагийн дүрийг бүтээсэн юм. Тэрбээр одоо эх орондоо ирээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл