Cүүлийн үед бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэргүүд маш их гарах болсон.Хамгийн сүүлд гэхэд гурав, тавхан настай хүүхдүүдийг төрсөн эцэг болон хойд эцэг нь хүчирхийлсэн гэх жигшүүрт хэрэг гараад удаагүй байхад нийслэлд 74 настай, олны танил эрхэм долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл өнөөдөр өглөөнөөс хойш гарч байгаа. Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэлэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Олны танил нэр хүндтэй сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан уу. Бид энэ хэргийн талаар холбогдох байгууллагаас тодруулан эргэж мэдээлэх болно.