8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

2016-01-18 15:59:00

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч сумын засаг даргын А-5 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг, сумын төвөөс баруун хойш 30 км зайд  Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд гурван үхэр тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Сэг зэмээс дээж аван шинжилж, малын галзуу өвчин болохыг тогтоосон байна. Өвчний голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал байгаа ба 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл