Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан олны танил эрхэмийн талаар мэдээллэл цацагдсан. Бидэнд олдсон мэдээллээр тус олны танил эрхэм нь Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Бизъяагийн Дашзэвэг гэдэг ньтодорхой болжээ. Түүнийг цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан бөгөөд одоогоор хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа юм байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Б.Дашзэвэгийг цагдан хорьсон шүүхийн шийдвэртэй танилц
2017-11-01 13:34:00