8o
Улаанбаатар хот
mobile menu

Chuhal.mn сайт “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2017-11-01 14:40:00

“Лантуун дохио” ТББ-аас хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа. Охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалахаар “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэн ажиллаж байна.

Тус аяны хүрээнд хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд “Нүдээ Нээ” 8 удаагийн тайван жагсаалыг төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний 3 удаагийн жагсаалыг амжилттай зохион байгуулж 1760 гарын үсэг цуглуулаад байна.

•Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ Нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.

• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах зорилготой ажиллаж байна.  “Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та дараах алхмуудыг хүүхдийн төлөө хийхээ амлаж байгаа бөгөөд ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах аж. 

Хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд chuhal.mn сайт нэгдлээ. Та ч  бас “ Нүдээ Нээ". 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл