8o
Улаанбаатар хот
mobile menu

27 настай залуу есөн хүнийг мөчилж хөнөөсөн хэрэг гарчээ

2017-11-01 15:47:00

Япон улсын Канагава мужийн Зама хотын нэгэн иргэний гэрээс 9 хүний цогцос олдсон аймшигт хэрэг гарлаа. Өнгөрсөн пүрэв гаригт тус хотын Цагдаагийн албан хаагчид сэжигтний гэрээс халуун, хүйтнээ баригч саванд 3, 5-аар нь хийсэн хүний яс, энэ сарын 24-нөөс эрэн хайж эхэлсэн 23 настай эмэгтэйн цогцсыг олсон байна. Сэжигтэн  Такахиро гэгч этгээд нь цахим орчинд амиа хорлохыг хүсч байгаа талаараа бичсэн хүмүүстэй холбоо тогтоодог байжээ. Тэрбээр амиа хорлохыг хүссэн хүмүүсийн сүүлчийн хүслийг гүйцээж өгдөг хэмээн мэдүүлсэн аж. Гэмт этгээд хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг хөргүүрт хадгалж байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл