8o
Улаанбаатар хот
mobile menu

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөрд талархал илэрхийлэв

2017-11-01 17:05:19

ХЗДХ - н сайд асан С. Бямбацогт болон ЦЕГ - н дарга асан Ө. Энхтөр даргатай ерөнхий газрын зөвлөлийн гишүүд нь урьд ажиллаж байсан сайд, удирдлагуудаас илүүтэй алба хаагчдын дуу хоолойг сонсож, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгэм эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, алба хаагчдын ажиллах урам зориг, албандаа итгэх итгэлийг бий болгоход ихээхэн анхаарч ажиллаж байсан.

Цагдаагийн албаны тухай хуулийг / Шинэчилсэн найруулга / батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, УИХ -р батлуулсанд нийт алба хаагчид тэдгээрийн гэр бүлийн өмнөөс талархаж явдаг билээ.

Цагдаагийн албаны тухай хуулийг / Шинэчилсэн найруулга / баталснаар цагдаагийн алба хаагчид хуулийн хүрээнд ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн бөгөөд уг хуульд алба хаагчдын хууль, улс төр, нийгэм, эдийн засгийн талаар өгөөжтэй олон баталгааг тусган хуулийг батлуулсан явдал нь цаашид энэ албанд ажиллаж байгаа олон хүмүүсийн итгэл найдвар, урам зоргийг сэргээж өгсөн.

Энэ бүхэн Монголын Цагдаагийн байгууллагын түүхийн хуудсыг гэгээлэг шинэ хуудсаар нэмсэн үйл явц болсон билээ.

Эрхэм ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга асан Ө. Энхтөр даргатай цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүдэд хамтран ажиллаж байсанд талархал илэрхийлэхийн хамт та бүхний цаашдын ажил, амьдралд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ЦАХЭАХХолбооны гүйцэтгэх захирал 
Н. Алтанбаатар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл