8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзориг: Цалингийн зээлтэй байгаа учраас энэ салбарт ажиллагсад өрийн сүлжээнд автагдсан

2017-11-02 09:04:00

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр"-ийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхижээ. Улмаар хэлэлцээрийн үр дүнг нийт гишүүддээ танилцуулж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа аж.Энэ асуудлаар  Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзоригтой ярилцлаа. 


Нэг удаа 300,000 төгрөг өгвөл харин ч нийгэмд олон сөрөг үр дүн авчрах оновчгүй арга хэмжээ болно


-Засгийн газрын зүгээс цалин нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох шийдвэр гаргаад байгаа. Үүнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ. Та бүхэн одоо ямар шаардлага тавьж байна?
-Бид Засгийн Газрын саналтай эвлэрэх боломжгүй. Төр засгийн зүгээс 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох, заавал цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг ярьж байгааг түр зуур аргацаах гэсэн арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэ маш бага мөнгө. Энэхүү мөнгө нь Боловсрол, Шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй, харин ч нийгэмд олон сөрөг үр дүн авчрах оновчгүй арга хэмжээ болно. Тиймээс бид хамтын маргаанаа үргэлжлүүлж, тэмцлийн үйл ажиллагаанд орж байгаагаа албан ёсоор зарлаж байна. 
Үйлдвэрчний Эвлэлд харьяалалтай бүх боловсролын байгууллагууд нэгэн зэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар багш нарын бодит амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Багш нар бүгд цалингийн зээлтэй байна. Цалингийн зээлтэй байгаа учраас энэ салбарт ажиллагсад өрийн сүлжээнд автагдсан. Тиймээс бид энэ тэмцлийг хийж байна.Нэг удаа цалингаа нэмүүлэх биш 12 сарынхаа цалинг 50 хувиас доошгүй нэмэгдүүлэх хүсэлтгүй байна. 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр"-ийн үр дүнг эмч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. 
-Засгийн газрын зүгээс тавиад байгаа саналаа өөрчлөхгүй бол энэ саналыг хүлээж авахгүй ямар ч боломжгүй. Тэгээд хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн. Салбар салбарын онцлог гэж байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд  бол өөр боломжууд байна. Манай салбарын хувьд төсвийн боломж бололцоо байхгүй. Энэ төсвөөр ирэх жил цалингаа нэмнэ гэдэг зүйлийг ярих нь утгагүй болчихсон. Цалинг бид нарын хүсээд байгаа хэмжээд  хүргэж чадахгүй юмаа гэхэд арай өөр боломжийн санал тавих юм бол бид энэ асуудлыг нааштай хүлээж авна. 

-ОУВС-тай гэрээтэй байгаа учраас цалин нэмэх боломжгүй гэж сайд нар нэмэгдсэн. Эмч нар гэхэд цалин нэмүүлэхээс татгалзаад өөр аргаар нэмэх боломж байна гэдэг саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт саналаа хэлсэн гэсэн. Та нарын хувьд тийм гаргалгаа байна уу?

-Хэлэлцээрийн түвшинд, ажлын түвшинд яригдаж байгаа асуудал байгаа. Төр засгаас тодорхой хэмжээгээр цалин нэмэх юм бол нааштайгаар хэлэлцэж болно. 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт Цалинг нэмэгдүүлэх түр хорооны багш нар уулзаад зөвшилцөлд хүрсэн ш дээ. Тэгэхээр багш нарын хэдэн хувь нь ажил хаях гээд байна?
-Та бүхэн мэдэж байгаа Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нийт сургууль цэцэрлэгийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр албан ёсны үйл ажиллагаа гэж ойлгож болно. 

Түр хороо хуулийн этгээд биш. Зүгээр л сошиалаар нэгдээд л гишүүн болчихно гэж байхгүй

-Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо гэж өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан ш дээ. Багш нарын цалинг нэмэгдүүлэх  түр хороо БСШУЯ-ы сайд Цогцолмаатай уулзаж, зөвшилцөлд хүрсэн гэж мэдээлэл хийж байсан. Одоо яг хичнээн мянган багш ажил хаялт зарлах вэ. Түр хороонд хэдэн мянган багш харъяалагдаж байгаа вэ. Цалинг нэмэгдүүлэх гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа мөртлөө Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо хоорондоо холбоо хамааралгүй өөр юм яриад байх юм?

-Манай ярьж байгаа асуудал холбогдох хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувиас бид хэн нэгнээс хамаарсан үйл ажиллагаа явуулахгүй. Манай гишүүд юу хүснэ тэрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаа байгууллага. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Ажил хаялтыг Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70,000 орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ.
-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд хэдэн мянган багш харъяалагдаж байгаа вэ. Тэдгээр багш нар ажил хаялт зарлах уу? 
-Түр хороо хуулийн этгээд биш. Зүгээр л сошиалаар нэгдээд л гишүүн болчихно гэж байхгүй. Хэлэлцээр хийдэг субъякт гэж ҮЭ холбоо. Төрийн бус байгууллага хэлэлцээр хийх боломжгүй.  Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо энэ үйл ажиллагаагаа болих хэрэгтэй.Ахиад нэг ҮЭ байгуулах гээд ч байгаа юм шиг. Үүнийгээ болих хэрэгтэй. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд байгаа багш нар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд харъяалагддаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг дэмжээд явах байх гэсэн байр суурьтай байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хөлсний бичээчдээ та бүхэн дуугүй л бай ажил хаях нь зөв ш дээ
2017/11/02 139.59.228.172
ИРГЭН
ЭДНИЙ АРД УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЮМ БИШҮҮ МАХН-аас эхлээд.....
2017/11/02 183.177.100.3
ЗОЧИН
Харагдаарай ёстой СО бол СО , МОНГОЛ БОЛ МОНГОЛ бүү бусад орныхтой барьц би үр хүүхэд ээж аав бүгд зээлтэй. ТЭТГЭВЭР ЦАЛИН , гээд арай юмаа намаржин л донгодлоо шүү дээ ажилгүй бол та нар юун Зээл вэ
2017/11/02 183.177.100.3
ЗОЧИН
1 БАГШ ЗУНЫ 3 САРЫН АМРАЛТААРАА СО-Д ОЧИЖ БУУДАЛД Ч АЖИЛЛААД ирэхээсээ 1 өдрийн өмнө л буцаад ирсэн байгаа тэр хүн СО-ийн боловсролын байгууллагын туршлага судлаад /яаж хүүхдийг сургадгийг/ ирсэн
2017/11/02 183.177.100.3
ЗОЧИН
ТӨРД АЖИЛЛАДАГ БҮХ САЛБАРЫН ХҮМҮҮС БҮГД Л ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ ГАНЦХАН БАГШ НАР ГЭЖ ИРЭЭД Л ДОНГОСОХ ЮМ ТЭГЖ ЯРИВАЛ ТА НАР АВИЛГА АВДАГ ХАМГИЙН БАГА-ДАА БООДОЛ БИЧГИЙН ЦААС гэх мэт
2017/11/02 183.177.100.3
залуу багш нар байгаа
ажил хаясан багш нар халаад, ажилгүй байгаа багш нарыг ажиллуул
2017/11/02 66.181.165.26
Bagsh
Amjilt husye Zorimog baij Zorisondoo hureerei Ue-bol uls turuus angid baih yostoi Tur horoonii ard MAXH bga gedgiig Baasankhuu gishuun helsen shuu
2017/11/02 203.91.115.44
Зочин
Өргүй төрийн албан хаагч байхгүй битгий шоудаад бай. Харах царайны үл бүтэх нөхөр байна
2017/11/02 202.9.40.167
ХаХа
Бас нэг албан тушаал, ашиг харсан новш л байна. ШУА-ийн УЭ-ийн дарга нэртэй нехер иймэрхуу байдлаар худлаа орилж байгаад АНУ-д тэтгэмжээр сурахаар явсан. Ийм хогийн юмнууд ашиг л харна.
2017/11/02 103.14.38.130