8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Сэлэнгийн чиглэлд зуны дугуйтай тээврийн хэрэгсэл зорчихыг хориглолоо

2017-11-04 15:13:00

Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргажээ. Дарханаас тус чиглэл рүү зорчих бүс нутагт цас орсоноос болж авто зам дээр хальтиргаа гулгаа үүсч, мөстөх аюулд хүрсэн байна. Иймд Аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт "Санамж", "Зөвлөмж"-ийг хүргэн, өвлийн дугуйгүй зуны дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорьжээ. 

Дархан-Сэлэнгэ чиглэл рүү зорчиж байгаа жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хянаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл