8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолоо барих эрх сэргээх шалгалт авч байна

2017-11-02 10:39:58

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд тээврийн  хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалт авч байна. Энэ арга хэмжээг 09:00-14:00 цагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвтэй хамтран зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдрөөр хэрэгжүүлж байгаа юм.

Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл