Хүүхдийн дархлаа, өсөлт, хөгжлийг дэмжих А аминдэмийг энэ сараас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгч эхэллээ.Дээрх насны хүүхдэд жил бүрийн тавдугаар, арваннэгдүгээр сард А аминдэм уулгадаг бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвд очихдоо эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ очих ёстой.
А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт аминдэмийг хангах бөгөөд дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлдэг юм.