8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуу пауэрлифтингийн дэлхийн рекорд эзэмшигч боллоо

2017-11-02 11:48:00

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн IPF холбооны -120 кг-ын жингийн дэлхийн рекорд (дээд амжилт)-д бүртгэгдлээ. Тэрээр саяхан Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Азийн АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн билээ. Түүний энэхүү амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өчигдөр дэлхийн дээд амжилтад бүртгэсэн байна. Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл