Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Эл албан тушаалыг хашиж байсан Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар шийдвэр гаргасан талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Мафийн толгойлогч Б.Хурц Элчин сайд болж дэвших юм гэнэ. Би энэ завхралын эсрэг хатуу тэмцэнэ ээ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Ж.Батзандан: “Мафийн толгойлогч Б.Хурц Элчин сайд болж дэвших юм гэнэ
2017-11-02 12:34:00