Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан талаар бид мэдээлсэн. Энэ хэрэг өнгөрсөн сарын 1-ны өдөр Шадивланд гарчээ. Түүний хүчирхийлэхийг завдсан 7 настай хүүхэд нь зээ охин нь байж болзошгүй. Мөн тэрбээр өмнө нь чалх сайжруулах тариа хийлгэсэн гэх талаар “Өдрийн сонин”-д дурджээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны мэдээлэл гаргасан юм.
Уг мэдээлэлд “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэсэн байна.