8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улаанбаатар" үсгэн хэлбэрт бэлэг тэмдгийг бүтээлээ

2017-11-02 13:16:56

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээжээ. Энэхүү тэмдгийг өнөө өглөө УДЭТ-ын дэргэд байршуулсан байна. 

 Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имижийг бий болгон  Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд  нийслэлийн дүр төрхийг  илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болгох шинэлэг шийдэл загвар бүхий тэмдгийг бүтээсэн байна. Уг тэмдэгийг “Б.Ц.Х.Ц” ХХК нь гүйцэтгэсэн бөгөөд  U, L, B, T үсгүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй аж. 

"Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт болжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Дээрх бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм. Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг -иар гүйцэтгүүлсэн бөгөөд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл