Орхон аймагт мотоцикльтой орон нутаг болон замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ирэх оны 04 дүгээр сарын 01-н хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр улсын чанартай автозам дээр зорчих эрхгүй юм байна.
Улсын хэмжээнд зам тээврийн осол гаргасан зөрчил жилд 300-400 тохиолдол бүртгэгддэг бол амь насаа алдсан иргэдийн тоо 100-гаас илүү байдаг аж. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандсан иргэдийн дийлэнх хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг байна.