Өглөө Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 58 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Томилгоонд тавьсан хоригийг дэмжих эсэхээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжээгүй. Харин одоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж үг хэлж байна.
Сая УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Та тэр цагдаад очиж мэдүүлгээ өг. Ерөнхийлөгчийн хориг юм уу. Тамгын газрын даргын хориг юм уу, би ойлгохгүй байна. Та УИХ-ын танхимд ирчихээд гишүүдийг загнаад байх хэрэггүй. Шүүхээр тогтоогдоогүй асуудлаар хүн гүтгэж болохгүй хэмээн хэллээ.
ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байсан М-Си-Эс Таван толгойг үнэгүй авсан. Лицензээр баяждаг хүмүүсээ ядаж гүйцэтгэх засаглалд битгий оруулал даа. Монголын баялагийг лиценз нэрээр цөлмөж байна” хэмээн хэллээ.