Яг одоо УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлж, зарим нь бүр хэрэлдэж нэлээд ширүүн уур амьсгалтай болж байна. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ерөнхийлөгч шинэ ЗГ-т аборт хийж эхэллээ. Хоригоор битгий улс орныг хорло" хэмээн хэлсэн.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо.Энэ бол У.Хүрэлсүхийн хамгийн эмзэг үе шүү" хэмээн хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм. Муу хулгайч. Ж.Мөнхбатын авлигалаар томилсон бүх дарга нарт үгүй гэж хэлнэ. Төрийн хулгайч, тонуулчдад гишгэх газар байхгүй шүү" нэлээд дуугаа өндөрсгөж ширүүн дугарч, бухимдлаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Чи Н.Энхбаяраас том болжээ.Чи монголын төрөөс хулгай хийгээгүй юу. Юу гээд солиороод байгаа юм. Чи хулгай хийдэггүй юм уу. Битгий солиороод байгаарай.Чи хэн юм, чи муу хаан юм уу, чи тэгээд яах юм, чи хэн юм бэ” хэмээн хашгирлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын маргаан нэлээд ширүүсч, УИХ-ын дарга М.Энхболд маргааныг нь таслаж, намжаалаа.