Яг одоо УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэллээ. УИХ-ын Ц.Нямдорж "Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна.Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна. 30 гэр бүл гэж ярьж байна. Гэтэл одоо байтлаа тэрийг өөрсдөө ол гэж байна. З.Энхболдын толгойноос олох юм уу, Х.Баттулгын тархинаас олох юм уу. Өнөөдөр Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй юм шиг боллоо" хэмээн хэллээ.
Ц.Нямдорж: 30 гэр бүлийг Х.Баттулгын тархинаас олох юм уу
2017-11-02 15:37:00