Хүүхдийн мөнгийг энэ сард олгоно, олгохгүй гэсэн мэдээлэл олон нийтийн дунд төрүүлсээр буй. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтнүүдийн хэлсэнээр энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг олгохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох юм байна. Харин үлдсэн 11, 12 дугаар сарын мөнгө тухайн сарын 20-нд олгогдох аж.
Өнөөдрийн байдлаар нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөг авч байгаа аж. 2017 оны төсөвт тодотгол хийснээр хүүхдийн тэтгэмжид зориулж 104 тэрбум төгрөгийг нэмж тусгасан байна.