8o
Улаанбаатар хот
mobile menu

Их-Уул суманд малын галзуу өвчин гарчээ

2016-01-18 17:09:00

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, улмаар хорио цээр тогтоосон байна. Тус аймгийн Их-Уул сумын "Шивлэг" баг Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.Мэргэжлийн байгууллагынхан малын галзуу өвчин гэж оношилжээ. Голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл