Манай улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн гуравт гэр бүлийн хүчирхийлэл ордог байна. Өөрөөр хэлбэл, хулгай, зам тээврийн ослын дараа бичигддэг аж. Өнөөдөр НББСШУ, ХЗБХ-ны хамтарсан ажлын хэсгээс гэр бүлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ирэх онд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах таван байрыг ашиглалтанд оруулна гэдгийг дуулгалаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь хамгийн өндөр ял шийтгэлтэй таван төрлийн гэмт хэрэгт багтсан хэвээрээ гэдгийг ч онцоллоо. Үүнд бага насны хүүхдийн хүчирхийлэл багтаж байгаа юм байна.