Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг дарга өчигдөр захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу өчигдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд зорчихыг хориглосон байна.
Хүйтний улиралд орон нутагт иргэд мотоцикль унаж яваад осолдох эрсдэлтэй учир сүүлийн жилүүдэд олон аймагт дээрх журмыг барьдаг болоод байгаа юм.
Манай улсад мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100 хол давсан бөгөөд, хөдөө орон нутгийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн багагүй хувь нь мотоциклоос унаж бэртсэн хүмүүс байдаг аж.