8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Ерөнхийлөгчийн хориг МАН-ыг дахин хагаралдуулав

2017-11-03 08:30:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өчигдөр хэлэлцсэн.  УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхйилөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явуулж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй. Эцэст нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар суудалдаа хэвээр үлдлээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж тавьсан хоригийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн 65 гишүүнийг 32/33 хуваагдаж нэлээд хэрэлдэж, сүүлдээ маргаан нэлээн ширүүсч МАН-ын дарга М.Энхболд маргааныг тасаллаа. Ерөнхийлөгчийн хориг МАН дотор хэрүүлийн алим шидсэн үйл явдал болж, лицензтэй лецинзгүйгээрээ хуваагдан нэлээд хэрэлдээ. Сүүлдээ МАН-ын 33 бүлэг дахин хуваагдаж, 10-ын бүлэг гэсэн шинээр мэндэлсэн гэсэн мэдээлэл ч гарлаа. Тодруулбал, “33”-ын бүлгээс Г.Занданшатар, Б.Жавхлан, Б.Батзориг, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар, Я.Содбаатар нарын арваад гишүүн өрх тусгаарласан бор шувуу нисэж эхэллээ. МАН доторх хагарал бутрал өдөр ирэх тусам гүнзгийрч байгаагын тод жишээ өчигдөр Ерөнхийлөгчийн хориг дээр харагдлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна. 


Ч.Хүрэлбаатар: Гурван өрөө байранд л амьдардаг

Би болон манай ах нар ахмад буурлуудын бий болгосон хөрөнгөнөөс нэг ч зүйлийг хувьчилж авч үзээгүй. Төрийн болон Хөгжлийн банкнаас нэг ч зээл аваагүй. Чингис болон Самурай бондоос зээл хүртээгүй.
Хотгор шанагийн уурхайн асуудлыг ярьж байна. Тэр хүмүүс манай ах нараас ямар ч баялаггүй уурхайг барьцаалж зээл авсан. Зээлийн гэрээ нь энэ байна. Эргүүлээд хоёр жилийн дараа зээлээ төлөөд лицензээ эргүүлж шилжүүлж авсан юм билээ. Мөн намайг өндөр үнэтэй байранд амьдардаг гэж байна. Гурван өрөө байранд л амьдардаг. Надад үнэтэй байр хэрэггүй. Манай гэр бүлд тийм үнэтэй зүйл байхгүй. 


Л.Оюун-Эрдэнэ : Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна

Өнөөдрийн хориг түүхэнд судлагдахуун болж үлдэнэ. Энэ танхимд гишүүд хэрэлдэж байгаад харамсч байна. Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай байя гэвэл эрхийг нь өгөх хэрэгтэй. Аль нам хэдэн суудалтай, хэн ямар албан тушаалтай  байхаас үл хамаарч ирээдүйд өнөөдрийнх шиг асуудал үүсвэл юу болох вэ гэдгийг бодоорой. Цаашид 40 гишүүн Ерөнхий сайдыг томилдог. Дараа нь,  20 гишүүн нь Ерөнхийлөгчтэй нийлээд хориг тавьдаг болох нь. Үүнийг тооцох хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол хад мөргөх нь ээ. 


С.Чинзориг: Алинд нь хориг тавиад байгаа юм бэ


Хоригийг гайхаж хүлээж авч байгаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг хууль зөрчсөн гэж харагдаагүй. Сайд болсон хойноо гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн юм уу. Алинд нь хориг тавиад байгаа юм бэ. 


Д.Эрдэнэбат: З.Энхболдод дээрэлхүүлж байвал та нарын хохь

Шившиг болж байна. Энэ бүхэн та нарын дотоод асуудал шүү дээ. Ард түмний талхыг булаасан тухай ярьж байна. З.Энхболдод дээрэлхүүлж байвал та нарын хохь. Өнөөдөр баялгийн хараалд орж. Хүний өөрийн намгүй хоорондоо хэрэлдэж байна. Баялгаас гарч байгаа мөнгийг Монголд оруулж ирэхгүй бол энэ гал унтрахгүй та тэсэхгүй шүү. Асуудлаа та бүхэн шийд.


Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм уу, З.Энхболд тавиад байгаа юмуу


Ч.Хүрэлбаатар сайд болсноор агаарын бохирдол буурахгүй гэх юм. Ямар хамааралтай вэ. Хувьдаа нүүрсний уурхайтай гэсэн үг үү. Уул уурхайн ашиг сонирхолтой 30 гэр бүлийн хэддүгээр нь Сангийн сайд жагсаад байгаа вэ. Ямар нэгэн үндэслэлгүйгээр хүн гүтгээгүй биз. Хэрхэн холбогдоод байгааг ойлгохгүй юм.

З.Энхболд: 30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя

30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулъяӨөрийн чинь хувьцаа эзэмшиж байсан М-Си-Эс Таван толгойг үнэгүй авсан. Лицензээр баяждаг хүмүүсээ ядаж гүйцэтгэх засаглалд битгий оруулал даа. Монголын баялагийг лиценз нэрээр цөлмөж байна. 


Ж.Мөнхбат: З.Энхболд дарга бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг худалч хүн


30 гэр бүл бол утгагүй үндэслэл. Энэ бол буруу. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх асуудал бол Сангийн сайдын буруу. Хүрэлбаатар та ах дүү хамаатан садан, гэр бүлдээ ямар ч уул уурхайн лизенз байгаагүй гэж надад хэлсэн. Хар дээр цагаанаар бичсэн тамгатай бэлэн баримт надад байна. Үүнийг битгий үгүйсгэ. Би Ц.Даваасүрэн сайдтай уулзчихаад буцаад ороод ирэхэд баримт алга болчихсон. Гэхдээ надад дахиад нэг хувь нь бий. Намайг бол концессоор хуссан шдээ. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан. Нэрээ цэвэрлэнэ. Тэрнээс З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн нь гэвэл үнэн. Ч.Хүрэлбаатар сайд та нэрээ татчихаач дээ. Та бол олон удаа сайд, дарга  хийж байсан.  Хийж үзээгүй албан тушаал биш дээ. Шалгуулаад орж ирэх юм бол таныг бид бүгдээрээ Сангийн сайдад дэмжинэ. Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо.Энэ бол У.Хүрэлсүхийн хамгийн эмзэг үе шүү. 
"У.Хүрэлсүхээ чи  Н.Энхбаяраас том болжээЧи монголын төрөөс хулгай хийгээгүй юу. Юу гээд солиороод байгаа юм. Чи хулгай хийдэггүй юм уу. Битгий солиороод байгаарай. Чи хэн юм, чи муу хаан юм уу, чи тэгээд яах юм, чи хэн юм бэ хэмээн хашгирлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын маргаан нэлээд ширүүсч, УИХ-ын дарга М.Энхболд маргааныг нь таслаж, намжаалаа.  


Ц.Нямдорж: 30 гэр бүлийг Х.Баттулгын тархинаас олох юм уу

Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна.Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна. 30 гэр бүл гэж ярьж байна. Гэтэл одоо байтлаа тэрийг өөрсдөө ол гэж байна. З.Энхболдын толгойноос олох юм уу, Х.Баттулгын тархинаас олох юм уу. Өнөөдөр Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй юм шиг боллоо.


О.Баасанхүү: Сангийн сайд худалч байна гэдэг хулгайч байна гэсэн үг

Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллахгүй байгаа. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр мөнгө идсэн Ц.Элбэгдорж хаана байна. Түүнийг шалгах хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар нь аравдугаар сарын 27-ны өдрөөр лицензтэй компанигүй байна гэж ярьж байгаа. Түүнээс өмнө байгаад зарсан байж болно шүү дээ. Сангийн сайд худалч байна гэдэг хулгайч байна гэсэн үг. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар та хоёр намайг  их доромжилсон доо. Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж Хятадын банк оруулж ирэхийг би эсэргүүцсэний төлөө та нар намайг элдвээр доромжилсон.

 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkk
30 n gerbul tavantolgoin ordiig olson um shig bayalagiin ezen um shig durdee itgechihsen toloololiin humuusee UIH oruulchihsan hudalaa tarhi ugaahaa boli!!!
2017/11/05 172.58.143.106
Kkk
License,certificate gedeg bol zugeer tsaas erhiin bichig!! Zugeer l USA d yamar gereegeer ogdogiig sudalaad bich l dee!!! 30 n gerbul bayalag buteegeegui ard tumnii omchiig zarj bayjij bgaa humuus!!
2017/11/05 172.58.143.106
Naran
Z enkhbold dandaa yas hayj heruul hutgaj baih um ene hunii hortoi alimiig MAN iihan ideed hordjee
2017/11/05 27.123.214.110
zochin
Hudlaa hutsaj hutsaj garchihaad buusain malnuud.
2017/11/04 112.214.89.191
zochin
Ingej zawaarch baihaar shuud Ih Hurlug taraa.Nowshin zawaan ymnuud.Ymar ch ur dungui hereldeed l yu ch hiisen ymgui.
2017/11/04 112.214.89.191