09:00 цагт: Сүхбаатар дүүргийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөн нийслэлийн Иргэний танхимд болно.
09:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран "ГАДААДЫН ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЧИГ ХАНДЛАГА, АНХААРАХ АСУУДАЛ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хаана: ГХЯ-ны хурлын танхимд
09:00 цагт: Шинжлэх ухааны Академи, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Само" Институт хамтран “Архидалт ба нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, дарсны зөв хэрэглээг төлөвшүүлье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хаана: ШУА-ийн байр /Соёлын төв өргөө/, 303 тоот
09:00 цагт: Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан бөгөөд уг бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулна.
09:30 цагт: Рентген туяаг нээсэн өдрийг угтан "Зүрх том судасны зарим эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт хурал Улсын 3-р Төв эмнэлгийн хурлын зааланд болно.
10:00 цагт: МХЕГ-аас Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагатай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хаана: МХЕГ-ын хурлын танхимд
10:00 цагт: НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангради ордоны 14 давхарт болно.
11:30 цагт: “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хуралтай. 11.14-нд болох дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд ба чихрийн шижин уриан дор Монголын диабетийн холбооны гишүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулын дотоод шүүрлийн тэнхимийн багш нар хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АШУҮИС-н шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана. байршил: Амгалан дахь цагдаагийн академийн замын эсрэг талд
Өнөөдөр болох үйл явдлууд
2017-11-03 08:33:47