Өнөө өглөө Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг түр хаалаа. Учир нь “Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж өөр чиглэлд зорчихоос өөр аргагүй байдалд хүрсэн байна. Одоогоор хэр хугацаанд хаах нь тодорхойгүй байгаа юм.