Энэ онд Улаанбуудайн даатгалд даатгуулсан нийт аж ахуйн нэгжүүдээс 4 аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Батламжийг өнөөдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК”-ийн байранд 11:20 цагт гардуулна.
Дээрх дөрвөн аж ахуй нэгжид Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгуудад халуун хуурай, хур тунадас багатай байсны улмаас хохирол учирч Алтанзалаа ХХК, Буянт төв ХХК, Газар өгөөж ХХК, Өгөөж мандал уул ХХК, Эг тариа ХХК багтжээ. Уг даатгалд Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нийт 8 сумын 9 аж ахуйн нэгжийн 817.07 га талбайд тариалсан үрийн болон таваарын улаанбуудайг “Ард даатгал” ХХК даатгаж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК давхар хамрагдсан байна.