Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочыг саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Зам тээврийн ослоор найман хүн бэртсэний нэг нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ авто осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн нэг осол, мөргөлдөх хэлбэрээр осол, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.