Улсын хэмжээнд өнөөдөр 408 газар PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 10 гаруй хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг байна.Өдөр шөнөгүй компьютерийн дэлгэц ширтэж, өөр хийх зүйл байхгүй мэт донтсон хүүхдүүд хичээлдээ ч явдаггүй бөгөөд сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ.
Эцэг эх нь хараа хяналтгүй хүүхдүүд автомашины эд анги тэр дундаа приус маркийн машины толь хулгайлах хэрэгт холбогддог байна. Нэг удаа PC-нд хоноход 3,500-4,000 төгрөг. Харин приус маркийн машины нэг толь 30-40 мянган төгрөгийн үнэтэй юм.
Албаны мэдээгээр жилд 70 гаруй хүүхэд цахим тоглоомноос болж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлдэг аж. Үүний цаана эмчид хандаагүй хэдэн хүүхэд байгаа нь тодорхойгүй юм.
Жилд 70 гаруй хүүхэд цахим тоглоомноос болж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлдэг гэжээ. Үүний цаана эмчид хандаагүй хэдэн хүүхэд байгаа нь тодорхойгүй юм. Донтсон хүүхэд нь нойрондоо муудах, царай зүс нь цонхийх, гарын алга нь байнгын хөлрөх, чанга дуу чимээнд мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин татганах эмгэг буюу ойр ойрхон нүдээ анивчих, мөрөө үелзүүлж хөдөлгөх, янз бүрийн дуу авиа гаргадаг.
Өндөр хөгжилтэй зарим оронд PC тоглоомын газрын үйл ажиллагааг хориглодог байна. Тухайлбал, Австрали, Хятадад хатуу дэг журам тогтоожээ.