Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд амьд үлдсэн 10 уулчин СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Уулчдын хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй, гүн шоконд орсон хэмээж байсан юм.
Маргааш уулын спорт сонирхогчид осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клуб нэгдэн 1000 зул өргөх юм.
Өнгөрсөн сарын 21-нд Отгон тэнгэр ууланд авиралт хийхээр явсан уулчдын 17 нь харамсалтайгаар амь насаа алдаж, 10 нь амьд үлдсэн билээ.