Ирвэс хамгаалах сангийн ажилтан 27 настай Л амиа алдсан хэрэг Монголын улстөрчдийг босгох нь ээ. УИХ-ын гишүүн Д.Оюунгэрэл ирвэс хамгаалагчийг амиа алдсан явдалд нулимс унагаж гүн эмгэнэл илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөн л хэргийг илрүүлэхийн төлөө анхаарч ажиллана хэмээн мэдэгдэж байв. Мөн энэ хэргээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав талийгаачийн аавыг нь хүлээн авч уулзан хэргийг илрүүлэх талаар нухацтай авч үзэхээ илэрхийлээд байгаа. Тэгвэл тэдгээр улс төрчдийн араас УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан оржээ. Тэрбээр хэргийн үнэн мөнийг олохын төлөө тэмцэнэ гэлээ. Тэрээр талийгаачийн аавыг хүлээн авч уулзсан тухай цахим хуудастаа “Халуун залуу насаа цаг бусаар алдсан Эх оронч-Ирвэс хамгаалагч нутгийн дүүгийн хэргийн үнэн мөнийг олохын тулд өөрөөс шалтгаалах бүгдийг хийнэ. Ирвэс хамгаалагч залуугийн аавтай нь уулзаж энэ айлд тохиосон эмгэнэлтэй бас харамсалтай явдалд эмгэнэл илэрхийлж, энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хамтарч зүтгэхээ илэрхийллээ. Талийгаач байгаль хамгаалагч залуу гурван удаа бусдын халдлагад өртөж байжээ.Энэ бол асар учир битүүлэг явдал бөгөөд энэ хэргийн учир шалтгааныг нь заавал олох ёстой. Байгаль хамгаалагч бүхэн эх оронч байдаг.Эх орончид халдсан халдлагын эзэд,захиалагчид,гүйцэтгэгчийг нь Монголын төр заавал олж шийтгэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. М.Энх-Амгалан гишүүний энэхүү мэдэгдлийг цахим ертөнцийнхний зарим нь ихэд таатай хүлээж авч байгаа ч зарим нь хэсэг нь “Хүний үхлээр сонгуулийн шоу хийж байна” гэж дургүйцэх нэгэн ч байна.
Улс төрчид хүний үхлээр сонгуулийн шоу хийж байна уу
2016-01-18 18:19:00