8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томиллоо

2017-11-03 12:32:11

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар  А.Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томиллоо. Өмнө нь эл албан тушаалд байсан  Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа аж. 

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга,  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой.

Монгол Улсын  аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын  тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй  орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын  Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsogt
eoo battulga bolio hulgaichiig taviad baih da yahav de
2017/11/13 103.29.144.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment